• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Угандад яаралтай тусламж олгов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 11:16:52

28-нд, Хятадаас Угандад олгох тусламжийн бараа цагаан будаа хүлээлгэн өгөх ёслол Угандын нийслэл Кампалад боллоо. Хятадын засгийн газраас Угандад 5983 тонн цагаан будааны тусламж болгон өгч, тус улсын хүнсний аюулгүй байдлыг намжааж байна.

Хятадаас Угандад суугаа элчин сайд Жэн Жүчян хэлэхдээ, өнгөрсөн жилээс хойш, Эль Ниногийн нөлөөгөөр, Угандыг багтаасан Африкийн олон орны хөдөө аж ахуйн ургац хураалтад нөлөөлж буйг Хятадын засгийн газар анхааралдаа авсаар ирлээ. Энэ удаад Угандад яаралтай хүнсний тусламж олгож байгаа нь 2015 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн хэрэгжилтийн чухал арга хэмжээ юм гэжээ.

Угандын ерөнхий сайд Рухака Ругунда хэлсэн үгэндээ, Угандын засгийн газар амь залгах хүнс худалдан авч, тус улсынхаа хүнсний аюулгүй байдлыг намжааж байна гээд Хятадын засгийн газрын яаралтай олгосон хүмүүнлэгийн тусламжид талархаж байна. Энэ бол Хятад Африкийн найрамдлын бэлэг тэмдэг юм гэж онцолжээ.
 
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе