• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжааны хөвөнгийн үйлдвэрлэл 22 жил дараалан улсдаа тэргүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 15:32:22

28-нд ШУӨЗО-ны хөдөө аж ахуйн ажлын хурлаас мэдээлснээр, 2016 онд, ШУӨЗО-ны хөвөн тарих талбай 1 сая 565 мянган гад хүрч, нийт ургацын хэмжээ 2 сая 658 мянган тоннд хүрчээ. Ингэснээр, Шинжаан нь хөвөнгийн нийт ургац, нэгж бүрийн ургац, барааны бүтээгдэхүүний хуваарилт, борлуулалтын хэмжээгээр 22 жил дараалан улсдаа тэргүүлсээр иржээ.

ШУӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимын намын удирдах багийн нарийн бичгийн дарга Жү Ган танилцуулахдаа, 2017 онд ШУӨЗО улсын давуу бүтээгдэхүүн хөвөнгийн баазын байгуулалтыг үргэлжлэн бэхжүүлж, хөвөнгийн ургацын талбайг 1 сая 466 мянган га, үйлдвэрлэлийн хэмжээг 2 сая 500 мянган тоннд хүргэхээр чармайн ажиллана гэжээ.


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе