• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга Амина Ж. Мохамед тангараг өргөлөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-01 10:00:29

Синьхуа Агентлагийн мэдээ, НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга Амина Ж. Мохамед 2-р сарын 28-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд тангараг өргөн албан тушаалаа авч, тэрээр тогтвортой хөгжил, хүйсийн эрх тэгш, залуучуудын асуудал зэрэг талаар ерөнхий нарийн бичгийн даргын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэхээ гэж амлажээ.

Мөн өдөр Амина Ж. Мохамед, НҮБ-ын дэд ерөнхий нарийн бичгийн дарга Антонио, Гутерришийн даргалсан тангараг өргөх ёслолд тангараг өргөж, төв шударга, хянамгай, сайн санааны зарчмын дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэнэ гэж амлажээ.

Тэрээр дараа нь хэвлэлийнхэнтэй уулзах үед хэлэхдээ, Антонио Гутерришийн хэлсэнчлэн тогтвортой хөгжил бол өөрөө зорилго биш, харин бүх талын энх тайвныг биелүүлэх хамгийн сайн арга хэлбэр болох юм. Иймээс бүх хүчээ шавхаж, ерөнхий нарийн бичгийн даргын НҮБ-ын хөгжлийн системд хяналт шалгалт хийхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэжээ. Үүнээс гадна, тэрээр бас хүйсийн эрх тэгш ба залуучуудын асуудал зэрэг талд ахиц гарахыг түлхүү хүчлэн чармайх болно гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе