• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Манжуурын хил дамнасан жуулчлал

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-01 10:01:51

Саяхан "ӨМӨЗО-ны 13-р 5 жилийн төлөвлөгөө"-г гаргаж, хил дамнасан жуулчлалыг хөгжүүлэх нь үүний чухал агуулгын нэг болохыг танилцуулжээ.

Манжуур хот бол Хятад, Орос, Монгол гурван орны хилийн уулзварт байдаг боомт хот юм. Сүүлийн жилүүдэд Хятадын "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт болон Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорын стратегийн байршуулалтын дагуу Хятадын хамгийн том хуурай замын боомт хотын гурван орны хил дамнасан аялал жуулчлалыг бий болгожээ.

Манжуурын аялал жуулчлалын товчооноос гаргасан бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2016 онд хот Хятадын ба гадаадын 6 сая 822 мянган жуулчин хүлээн авч, ноднингийн мөн үеийнхээс 3.14 хувиар өсжээ. Хилээр орж гарсан жуулчдын тоо давхацсан тоогоор 1 сая 415 мянгад хүрч, ноднингийн мөн үеийнхээс 31.72 хувиар өсжээ. Үүнд Оросын жуулчин давхацсан тоогоор 596 мянган жуулчин ирсэн бөгөөд энэ нь ноднингийн мөн үеийнхээс 40.70 хувиар өсжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе