• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос боловсон хүчний өндөр үр ашигтай систем байгуулна

CRI       (GMT+08:00) 2017-03-02 14:34:39

27-28-нд Сочи хотноо Оросын хөрөнгө оруулалтын форум боллоо. 40 гаруй улс орны 4000 гаруй хүн хуралд оролцож, Оросын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр яриа хэлэлцээ өрнүүлж байна. Оросын ерөнхий сайд Медведев хурлын нээлтэд оролцож үг хэлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Оросын боловсон хүчин алдагдаж байгаа болон ухаалаг эдийн засаг байгуулах асуудалд анхаарал хандуулсан байна.

27-нд Медведев Сочид Оросын хөрөнгө оруулалтын форумд оролцлоо. Нээлтийн ёслолд тэрээр Оросын эдийн засгийн хамгийн хүнд хэцүү үе өнгөрч, энэ онд сэргэж хөгжих болно. 1 сарын эдийн засгийн нэмэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар нэмэгдлээ. Үүнээс гадна, инфляц 2015 онд 13 хувь байснаасаа энэ оны 1-р сард 5 хувь хүрч буурлаа, цаашид 4 хувь хүртэл буурах боломжтой. Эдийн засаг сэргэн хөгжиж байгаа нь эх баялгийн экспортын салбар төдийгүй зам харилцаа, хөдөө аж ахуйн машин механик үйлдвэрлэх, химийн аж үйлдвэр, био эм бэлдмэл зэрэг салбарын өсөлт 2 оронтой тоогоор нэмэгдэж, хөдөө аж ахуй, хүнсний ажил төрөл ч түргэн хөгжих болно гэжээ.

Ирээдүйн ажлаар хангах зах зээлийн талаар ярихдаа Медведев зарим талаар сэтгэл түгшиж байгаагаа илэрхийллээ. Тэр хэлэхдээ:

"Ирэх 5 жилд хөдөлмөрийн зах зээл сорилттой тулгарах болно. Ажилгүйдэл биш харин өндөр ур чадвартай хөдөлмөрлөх хүчин дутагдана. Энэ бол өнгөрсөн зууны 90 оноос хойш хуримтлагдсан асуудлууд болон хүн ам багассанаас болсон үр дүн юм."

Ойрын жилүүдэд Оросын боловсон хүчин ноцтой алдагдаж байна. Оросын холбооны статистикийн тоо баримтад харуулснаар, 2015 онд 3 сая 500 мянган хүн Оросоос явж, 2010 оныхоос 10 дахин өссөн байна. Оросоос явж байгаа хүмүүсийн олонх нь инженер, профессор, эрдэмтэн, багш нар зэрэг өндөр ур чадвартай боловсон хүчин байлаа. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудаас гадна тэдний олонх нь Америк, Герман, Канад, Финланд руу явсан юм. Оросын өндөр ур чадвартай боловсон хүчин алдагдаж байгаа нь эдийн засгийн шалтгаанаас гадна судалгааны зардал хүрэлцээгүй, улс төрийн талаар тааламжгүй байгаа зэргээс шалтгаалжээ.

Боловсон хүчин тасралтгүй алдагдаж буй нь улс орны хувьд асар их гарз хохирол юм. Медведев хэлэхдээ:

"Бид нефть байгалийн хий экспортолдог байсан. Харамсалтай нь өнөөдөр боловсон хүчнээ ч экспортлогдог болсон. Нефть байгалийн хий экспортолбол санхүүгийн орлоготой болно. Харин боловсон хүчин экспортлох нь нөхөж баршгүй хохирол болох юм."
 
Тэрээр хэлэхдээ: Орос шилдэг содон эрдэмтнээ үлэмж хэмжээгээр алдаж байна. Оросын шинийг бүтээгч аж ахуйн нэгж ч алдагдаж байна. Гадаадад ажил үйлс эрхлэх улам таатай орчин байгаагаас л тэр. Орос эдгээр боловсон хүчнийг бэлдэхэд зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгөө алдаж байгаагаар барахгүй ирээдүйн өрсөлдөөнд ашигтай байраа алдаж байгаа юм. Орос тэдэнд нөхцөл бүрдүүлж өгөх ёстой. Боловсролын системээ боловсронгуй болгох ёстой. Тэдэнд авьяас чадвараа харуулах орон зай өгөх ёстой гэжээ.

"Бид боловсон хүчний өндөр үр ашигтай систем байгуулах хэрэгтэй. Ирээдүйн хөрөнгө оруулалтын нэг гол тал бол боловсон хүчин юм. Ингэвэл бид боловсон хүчнээ алдахгүй байж, ухаалаг бүтээгдэхүүн, түүнтэй холбоотой үйлчилгээ экспортлох болно.

Улс орны оюуны эх баялаг, шинжлэх ухааны үр дүнд түшиглэж, ухаалаг эдийн засаг байгуулна гэж Медведев мэдэгдсэн байна.

 

\Баатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе