• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"27 гишүүнтэй Европын холбоо" байгуулах үзэл баримтлал дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 09:55:08

Европын холбооны комиссын дарга Ж.К.Жункер 1-нд Брюссельд болсон Европын парламентын бүгд хуралд хандан, Их Британи Европын холбооноос гарснаас хойших Европын холбооны ирээдүйн асуудлаарх цагаан ном нийтэлж, 2025 онд "27 гишүүнтэй Европын холбоо" байгуулах тухай 5 зүйлт үзэл баримтлалыг дэвшүүлжээ.

Жункер Европын парламентын бүгд хуралд баяр хүргэж илтгэл тавих үедээ: Тус цагаан номыг энэ сарын 25-нд болох "Ромын гэрээ"-нд гарын үсэг зурсны 60 жилийн ойг тэмдэглэхэд зориулж гаргасан юм. Энэ тэмдэглэлт өдөр нь ой төдий биш, хамгийн гол нь "27 гишүүнтэй Европын холбоо" мэндлэх цаг юм гэжээ.

Тус цагаан номд 2025 онд "27 гишүүнтэй Европын холбоо" байгуулах тухай 5 зүйлт үзэл баримтлал дэвшүүлсэн байна. Энэ нь тухайлбал: Нэгт, урьдынхыг үргэлжлүүлэх. Хоёрт, зөвхөн нэгбүрчилсэн зах зээл байх. Гуравт, ажиллах дуртай нь түлхүү хийх. Дөрөвт, бага боловч өндөр үр ашгийг баталгаажуулах. Тавд, бүлэг холбоо болж улам ихийг бүтээх эдгээр болно.
 \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе