• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистанд олон дэлбэрэлт болжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 10:09:20
1-нд, Афганистаны нийслэл Кабул хотын дүүрэгт дараалан хоёр дэлбэрэлт болжээ. Тус орны олон нийтийн эрүүл мэндийн яамны тодруулснаар, энэ 2 дэлбэрэлтэд эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг 16 хүн нас барж, 59 хүн шархаджээ.

Эхний дэлбэрэлт нь орон нутгийн цагаар 1-ний 12 цаг 40 минутын үеэр Кабул хотын баруун бүсийн цагдаагийн 6-р тойргийн ойролцоо гарчээ. Кабулын цагдаагийн талын хэлснээс үзвэл, энэ нь амиа золиосолслогч этгээдийн үйлдсэн хэрэг байжээ. 4 зэвсэгт этгээд үймээнийг далимдуулан цагдаагийн газарт дайран орохоор зэхэж, тулалдааны явцад алагдсан байна. Энэ тулалдаанд наанадаж 15 хүн нас барж, тавь гаруй хүн шархаджээ.

Мөн өдрийн 13 цагийн үеэр Кабул хотын зүүн бүсийн цагдаагийн 12-р тойргийн ойролцоо дэлбэрэлт болжээ. Энэ удаагийн халдлага Үндэсний аюулгүйн товчооны нэг байранд чиглэсэн байв. Гэмт этгээд тэсрэх бодисыг дэлбэлэн амиа золиосолсон ба энэ дэлбэрэлтэд 5 хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэлийн салбар мэдээлсэн байна. \Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе