• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хууль бусаар нүүрс олборлоход хатуу цохилт өгнө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 15:36:20
1-нд, Нутаг дэвсгэр эх баялгийн яамны мэдээлснээр, 1-8-р сард Нутаг дэвсгэр эх баялгийн яам, аюулгүйн хяналт шалгалтын үндэсний төв зэрэг байгууллага бүх Хятадын хэмжээнд нүүрсний уурхайг хэмжээнээс хэтрүүлэн нээсэн, мөн хэт гүн малтсан зэрэг хууль зөрчсөн ажиллагааг цэгцэлж, хууль зөрчсөн уурхайнуудыг хааж, хатуу шийтгэл торгууль оногдуулах юм байна.

Өнгөрсөн жилийн 9-р сараас хойш Хятад оронд уурхайн онц том осол 4 удаа гарсан. Үүний дотор 10-р сарын 31-нд Чүнчин хотын Жинь Шаньгөү нүүрсний уурхайд газ дэлбэрсэн ослоор 33 хүн нас барсан юм.

Аюулгүйн хяналт шалгалтын үндэсний төвийн дэд дарга Ли Ваньжян, шалгалт хийсэн дүнгээс үзвэл, эдгээр нүүрсний уурхайг бүгдийг нь хэмжээнээс хэтрүүлж нээсэн, мөн хэт гүн малтсан зэрэг хууль зөрчсөн ажиллагаанаас болж, ноцтой ослууд гарсан гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе