• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүний эрхийг хөгжүүлж, хамгаалах тухай хамтарсан мэдэгдэл нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-02 11:22:11

3-р сарын 1-нд Хятад улсаас НҮБ-ын Женев дэх алба, Швейцарийн олон улсын бусад байгууллагад суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Ма Жаошюй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 34-р хуралд, 140 улс орны нэрийн өмнөөс "Хүний эрхийг хөгжүүлэн хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулъя" хэмээх хамтарсан мэдэгдэл нийтэлжээ.

Ма Жаошюй: Өдгөө дэлхий дахин олон туйлтай болж , эдийн засаг даяаршин хөгжиж, улс орнууд хэлхээ холбоогоо бататган, харилцан түшилцэж, хувь заяагаа нэгтгэж байгаа бөгөөд дэлхий дахины өрсөлдөөн сорилт ч улс орнуудын ард иргэдийн аюулгүй байдал, ашиг сонирхолд заналхийлж байна. Дэлхийн энх тайвныг хамгаалж, хамт хөгжин, хүний эрхийг хамгаалан хөгжүүлэхийн төлөө улс орнууд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулж, урт хугацааны энх тайван, аюулгүй, хамт хөгжин цэцэглэсэн, нээлттэй, цэвэр цэмцгэр дэлхийн ертөнцийг байгуулах ёстой гэжээ.

Үүнтэй холбогдуулан Ма Жаошюй хэдэн зүйлт санал санаачилга дэвшүүлсэн байна. Тухайлбал. Нэгт, бүрэн эрхийг эрх тэгш байлгах ёстой. Улс орныг том жижиг, хүчирхэг буурай, чинээлэг ядуу гэж ялгаварлахгүй, бүгд олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш бүрэлдэхүүн юм. "НҮБ-ын дүрэм"-ийн дагуу улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой. Улс орнууд өөрийн хөгжлийн зам, нийгмийн байгууламжаа бие дааж сонгох эрхтэй. Улс орнууд хүний эрхийг хөгжүүлж хамгаалахын төлөө зүтгэж буйг хүндэтгэх ёстой.

Хоёрт, яриа хэлэлцээ зөвшилцлийг баримтлах ёстой. Улс орнууд харилцан хүндэтгэсэн түншийн харилцаа тогтоохын төлөө зүтгэж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны замаар хүний эрхийг хөгжүүлэн хамгаалж, хүний эрхийн асуудлыг улс төртэй холбохоос сэргийлэх ёстой.

Гуравт, хамтран ажиллаж, хамт амжилтад хүрэх ёстой. Улс орнууд харилцан дэмжиж, олон талт үзлийг баримтлан, олон улсын хамтын ажиллагааны замаар дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зохицуулж, илүү амжилт гаргаж, хамт амжилтад хүрэхээр зүтгэх ёстой.

Дөрөвт, солилцоогоо нэмэгдүүлж, харилцан суралцах ёстой. Өөр өөр соёл иргэншил хоорондоо харилцан хүндэтгэж, давуу талаа ашиглан, дутагдлаа нөхөж, хамт хөгжих ёстой. Соёл иргэншлийн зөрөө нь дэлхий дахины зөрчил мөргөлдөөний үндэс болох ёсгүй. Харин хүн төрөлхтний соёл иргэншил дэвшлийн хөдөлгөх хүч болох ёстой.

Тавд, тогтвортой хөгжлийг баталгаажуулах ёстой. Улс орнууд 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлж, хүний эрхийг хөгжүүлж хамгаалахад бат бэх суурь тавих ёстой гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе