|
|
||
БНСУ-ын Лотте корпорац саяхан Батлан хамгаалах яамтайгаа THAAD-ын газрыг солих гэрээ байгуулсантай холбогдуулан Хятадын интернет ашиглагчид Лоттег эсэргүүцэв. 2-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь хэлэхдээ: Хятадын интернет ашиглагчдын дургүйцлийг анхааралдаа авлаа. БНСУ-ын аж ахуйн нэгжүүд зэрэг гадаадын аж ахуйн нэгжүүд Хятад улсад хөрөнгө оруулж, ажил эрхлэхийг Хятадын засгийн газар сайшаах бөгөөд гадаадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг ямагт хамгаална. Гэвч холбогдох аж ахуйн нэгжүүд Хятадад ажил эрхлэхдээ хууль ёсыг журамлах нь урьдач нөхцөл юм гэжээ.
Сүнь Живэнь хэлэхдээ, АНУ, БНСУ хамтран БНСУ-д THAAD пуужингийн эсрэг систем тохируулсан нь Хятад улсын стратегийн аюулгүй байдал, ашиг сонирхолд ноцтой нөлөөлсөн бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны иргэний үндэс сууринд нөлөөлсөн юм. Холбогдох тал өөрийн зүй ёсны эрх ашгаа хамгаалахад анхаарал хандуулж буйг Хятад улс ойлгож байгаа. Гэвч нэг улс өөрийн аюулгүй байдлаа бусад улсын аюулгүй байдлыг хохироох үндсэн дээр байгуулах ёсгүй. Хятад улс үүнийг эрс эсэргүүцнэ гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |