• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Интернетийн орон зай дахь олон улсын хамтын ажиллагааны стратеги"-г тайлбарлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 17:15:05

2-нд ГХЯ гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийж, 3-р сарын 1-нд гаргасан "Интернет дэх олон улсын хамтын ажиллагааны стратеги"-н тухай танилцуулсан байна. ГХЯ-ны Сүлжээний ажил зохицуулагч Лүн Жөү хэлэхдээ: Тус стратеги бол Хятад улс интернетийн орон зайд олон улстай хамтран ажиллах стратегийн удирдлагын баримт бичиг юм. Интернетийн орон зайд хувь заяаны хамтын цогц байгуулах тухай Ши Жиньпин даргын санаачилгыг хэрэгжүүлж, дэлхий дахины интернетийн орон зайд оршиж буй бэрхшээлтэй асуудлыг зохицуулахад Хятад улсын төслийг дэвшүүлэх зорилготой юм гэжээ.

Хэвлэлийн бага хуралд Лүн Жөү таван зангилаа үгээр тус баримт бичгийн тухай дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал: Нэгд, энх тайвнаар хөгжих. Хятад улс бусад оронтой харилцан хүндэтгэх үндсэн дээр хамтран ажиллаж, интернет орон зайн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна. Хоёрт, хамтран ажиллаж, хамт амжилтад хүрэх. Хятад улс улс орнуудтай хамтран хамтаар амжилтад хүрэх үзэл бодлоор интернет орон зайг урт удаан энх тайвнаар хамт хөгжүүлэхээр зүтгэхэд бэлэн байна. Гуравт, бүрэн эрхийг эрх тэгш байлгах. Улс орнууд бүрэн эрхийг харилцан хүндэтгэх үндсэн дээр олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, шударга, зүй ёсонд нийцсэн интернет орон зайн олон улсын дэг журмыг хамт байгуулах ёстой. Дөрөвт, харилцан хөнгөлөлттэй, хуваалцах. Хятад улс интернетийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, дэлхийн дижитал эдийн засгийг хөгжүүлж, шинэчлэхэд бэлэн байна. Тавд, хамт бүтээн байгуулж, хамт эмхлэн цэгцлэх. Олон талт, ардчилалтай, ил тод дэлхийн интернетийг засах тогтолцоо байгуулж, мэдээллээ хуваалцаж, хариуцлагаа хамт хүлээн, хамтран ажиллаж, хамт засах ёстой гэжээ.

Хятад улс бол интернет орон зайг бүтээн байгуулагч, хамгаалагч бөгөөд хувь нэмэр оруулагч байсаар ирсэн. Олон улсын нийгэмлэгтэй үргэлжлэн мөр зэрэгцэн зүтгэж, яриа хэлэлцээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, улам цэцэглэн хөгжсөн интернет орон зайг бий болгоход хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж Лүн Жөү онцолжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе