• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын уулзалт нээгдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-02 10:46:54

Пакистаны Давн сонин зэрэг хэвлэл 3-р сарын 1-нд мэдээлснээр, Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын 13-р хурал 3-р сарын 1-нд Исламабадад нээгдэж, Иран, Турк, Казакстан зэрэг гишүүн орнуудын төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн нар хурал оролцлоо.

Энэ удаагийн хурал бүс нутгийн хөгжлийг ахиулахын тулд дэд бүтцээр холбогдох уриан дор болж, бүс нутгийг дэд бүтцээс холбох, худалдаа, эрчим хүч, зам харилцааны салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, Хятад улс онцгойлон уригдсан орны хувьд хуралд оролцлоо. Пакистаны ерөнхий сайд Наваз Шариф Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, гадаад хэргийн дэд сайд Жан Есүйтэй уулзахдаа, энэ хурлын гол сэдэв бол Хятадын "Нэг бүс нэг зам" стратеги болон Хятад Пакистаны эдийн засгийн хонгил байгуулах зорилттой холбоотой юм. Хурлаар дамжуулан дэд бүтцээр холбогдох ажлын түвшнийг дээшлүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн хөгжлийг ахиулна гэдэгт итгэж байна гэжээ.

Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага бол засгийн газар дамнасан Азийн олон улсын байгууллага юм. 1985 онд Иран, Турк, Пакистан санаачлан байгуулсан юм. Төв байр нь Тегеранд байдаг. 1992 онд Казакстан зэрэг 7 гишүүн орныг нэмэн элсүүлж нийт 10 гишүүн оронтой болсон юм. Тус байгууллага худалдаа хөрөнгө оруулалтыг ахиулахад зөвшилцөх индэр ханган өгч, эцэстээ бараа, үйлчилгээний ганцаарчилсан зах зээл байгуулах болно. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе