• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистанд болсон дэлбэрэлтийн хэргийг зэмлэн буруушаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 16:10:14

1-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэвлэлээр мэдэгдэл гаргаж, мөн өдөр Афганистаны нийслэл Кабулд болсон дэлбэрэлтийн хэргийг зэмлэн буруушаагаад, терроризмын эсрэг бүх хүчээрээ цохилт өгөхийг олон оронд хандан уриалжээ.

Мэдэгдэлд: Аюулгүйн зөвлөл Талибан, "Аль-Каида" бүлэглэл, "Исламын улс" болон зарим хууль бус зэвсэгт хүчний байгууллагын Афганистаны орон нутгийн ард түмэн, батлан хамгаалахын арми, аюулгүйн хүчинд учруулж буй заналхийлэлд анхаарал хандуулж байгаагаа дахин нотолсон байна.

Афганистаны ард түмнээр удирдуулсан, Афганистаны энх тайван, ардчиллыг биелүүлэх, тогтвортой, энхийн үйл явцыг ахиулах итгэл зоригийг ямарваа хэлбэрийн терорризм хориглож чадахгүй гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
 
1-нд Афганистаны нийслэл Кабулд хоёр удаа дэлбэрэлтийн хэрэг гарч, эмэгтэйчүүд хүүхдүүд зэрэг нийт 16 хүний аминд хүрчээ. Энэ хоёр удаагийн дэлбэрэлтийг Талбинчууд үйлдсэн гэдгээ мэдэгджээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе