• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 оны "Засгийн газрын ажлын тайлан"-д дурдсан зорилтоо урьдчилан биелүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-02 17:04:42

Хятадын Төрийн зөвлөл 3-р сарын 1-нд 2016 оны "Засгийн газрын ажлын тайлан"-д дурдсан хэрэгжилтийн үзүүлэлтийг нийтэлснээс үзвэл, 30 гаруй төрлийн үзүүлэлтийг урьдчилан биелүүлж, заримыг нь давуулан биелүүлжээ. Мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар, дээрх үзүүлэлт нь 2016 онд Хятадын эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа тогтвортой байж, 2016-2020 он хүртэл хэрэгжүүлж байгаа 13-р таван жилийн төлөвлөгөө сайн сайхан гараагаа авч байна гэжээ.

2016 оны "Засгийн газрын ажлын тайлан"-д дурдсан 30 гаруй төрлийн ажил үүргийн үзүүлэлтэд, дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн, оршин суугчдын хэрэглээний үнэ, хот суурингийн шинэ ажлын байр, нэгж ДНБ-ний эрчим хүчний хэрэглээ, төмөр замын хөрөнгө оруулалт, авто замын хөрөнгө оруулалт, төв санхүүгийн ядуусыг тэтгэх хөрөнгө оруулалт зэрэг хамрагдаж байгаа юм.

Дээрх үзүүлэлтээс үзэхэд, зарим нь үүргээ урьдчилан биелүүлж, зарим нь давуулан биелүүлжээ. Тайланд дурдсан гол гол зорилтуудын үүргээ биелүүлсэн байдал маш сайн байна. Жишээлбэл: ДНБ-нийг 6.5-7 хувийн өсөлттэй байхаар төсөөлсөн бол 2016 онд ДНБ 6.7 хувиар өссөн. Оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувь орчим байлгах төсөөлөл хийсэн бол бодит өсөлт 2.0 хувьд хүрсэн. Хот хөдөөгийн 10 сая гаруй хүнд шинэ ажлын байр олгохоор төсөөлснөөс 13 сая 140 мянган хүн шинэ ажлын байртай болжээ. Эдгээр үзүүлэлт 2016 оны Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой байсныг харуулж байгаа юм.

\Ренчинсоо\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе