• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүс нутгууд дэд бүтцээр холбогдохыг уриалжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-02 10:10:18

Синьхуа Агентлагийн мэдээ, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын 13-р дээд чуулга уулзалт 1-ний өдөр Пакистаны нийслэл Исламабадад өндөрлөж, чуулга уулзалт "Исламабатын тунхаг" болон "Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын 2025 оны хэтийн төлөв"-ийг баталж, гишүүн орнууд дэд бүтцээр холбогдох болон худалдааны харилцаа холбоог эрчимжүүлэхийг уриалжээ.

Энэ удаагийн дээд чуулга уулзалтын баталсан "Исламабадын тунхаг" болон "Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын 2025 оны хэтийн төлөв" нь тус байгууллагад туслан худалдаа, зам харилцаа, эрчим хүч, аялал жуулчлал, нийгмийн тэтгэмж зэрэг салбарын хөгжлийн стратегийг боловсруулан тогтоож, хэрэгжүүлэх болно.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага бол Баруун Ази болон Төв Азийн 10 орноос бүрэлдсэн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага юм. Энэ удаагийн дээд чуулга уулзалт "Бүс нутгийн хөгжлийг холбож ахиулах" уриан дор болж байна.    \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе