• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн засгийн газрын арми Палмураг буцаан авав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-03 11:03:55

Сирийн цэргийн тал 2-ны өдөр, засгийн газрын арми мөн өдөр Сирийн төв нутгийн эртний хот Палмураг буцаан авлаа гэж мэдэгдэв.

Сирийн цэрэг армийн мэдэгдэлд тэмдэглэхдээ, ОХУ болон Сирийн агаарын цэргийн дэмжлэгээр Сирийн засгийн газрын арми хэт даврагч "Исламын улс"-ын зэвсэгт хүчинд хатуу цохилт өгч, өдгөө Палмура болон түүний эргэн тойрны газрыг эзэмшилдээ оруулж, тэсрэх бөмбөгийг илрүүлж аюулгүй болгох хэсэг "Исламын улс"-ын зэвсэгт хүчний тавьсан дэлбэрэх төхөөрөмжүүдийг илрүүлэн аюулгүй болгож байна.

Тус мэдэгдэлд, Сирийн засгийн газрын арми болон холбоотнууд "терроризмд цохилт өгч, арилгах чадвартай цорын ганц хүчин " мөн. "Исламын улс" зэрэг хэт даврагч бүлэгт үргэлжлэн шуурхай хатуу цохилт өгнө гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе