• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чан-Э-5 сансрын аппарат сарнаас 2 кг шороо авчирна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-03 14:18:15

2017 онд Хятадын сансар судлалын хамгийн том төсөл бол Чан-Э-5 сансрын хайгуулын аппаратыг хөөргөх үүрэг болно. 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы төлөөлөгч, саран дээр хайгуул хийх гуравдугаар шатны төслийн ерөнхий инженер Хү Хао 2-нд сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Чан-Э-5 хайгуулын аппаратыг амжилттай хөөргөх нь ирээдүйд нисгэгчтэй сансрын аппарат саранд газардахад үндэс суурь тавьж өгнө гэжээ. Саран дээр шинжлэх ухааны судалгааны станц байгуулахыг тэрээр санал болголоо.

Төлөвлөгөөний дагуу Хятад улс энэ оны эцсээс өмнө Чан-Э-5 саран бөмбөрцгийн хайгуулын аппарат хөөргөж, саранд зөөлөн газардуулж, сарнаас шороо, чулууны дээж авах болно. Энэ бол Хятадын саран дээр хайгуул хийх төслийн тойрох, газардах, буцах гурван шатны төлөвлөгөөний хамгийн сүүлчийн алхам болно.

/Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе