• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ-ын төлөөлөгчид иргэнийхээ цогцсыг авах хүсэлт тавилаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-03 09:54:58
БНАСАУ-аас НҮБ-д суугаа орлогч төлөөлөгч, Малайзад айлчилж байгаа БНАСАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн хэвлэлийн төлөөлөгч Ри Тон Ри 2-нд хэлэхдээ, тус төлөөлөгчид Малайзын засгийн газрын холбогдох гишүүдтэй БНАСАУ-ын амь насаа алдсан иргэний талаар ярилцаж, иргэнийхээ цогцсыг авах талаар Малайзын талд хүсэлт тавилаа гэжээ.

Ри Тон Ри мөн өдөр БНАСАУ-аас Малайзад суугаа элчин сайдын яаманд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хоёр тал амь насаа алдсан Солонгос иргэний цогцсыг шилжүүлж өгөх, саатуулагдсан Солонгос иргэнийг суллах болон хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлыг голчлон авч хэлэлцлээ. БНАСАУ-ын төлөөлөгчид амь насаа алдсан иргэний хэн болохыг тогтоохын тулд цогцсыг нь шалгах хүсэлт гаргасан, бас саатуулагдаад байгаа Солонгос иргэн болон хэрэгт холбогдсон хоёр эмэгтэй сэжигтэнтэй уулзах хүсэлт гаргасан, өдгөө Малайзын талын хариуг хүлээж байна гэжээ.

Ри Тон Ри хэлэхдээ, БНАСАУ-ын талын ойлгосноор, амь насаа алдсан Солонгос эрэгтэй зүрхний өвчинтэй байсан, зүрхний өвчин нь хөдөлснөөс болж амь насаа алдсан байж магадгүй гэжээ.

Тэр хэлэхдээ, хэрэв мэдрэлд нөлөөлөх VX хорт бодис хэрэглэсэн гэж үзэж байгаа бол түүний дээжийг химийн зэвсгийг хориглох байгууллагад өгөх ёстой. Хэрэв бие даасан хоёр лаборатори нотолж байгаа бол химийн зэвсгийг хориглох байгууллага уг химийн зэвсгийн хэн үйлдвэрлэсэн, хэн түүнийг Малайзд авчирсан, хэн тэр хоёр эмэгтэйд өгсөн гэдгийг шалгах ёстой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе