• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Малайз улс БНАСАУ-ын иргэдэд олгож байсан визгүй зорчих бодлогоо цуцална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-03 11:12:39

2-нд Куала Лумпурт Малайзын Ерөнхий сайдын орлогч Ахмад Захид Хамиди: Ирэх долоо хоногоос Малайзын хилээр орж буй БНАСАУ-ын бүх иргэд эрхбиш визийн мэдүүлэг өгөх хэрэгтэй гэжээ. Энэ нь Малайз улсаас БНАСАУ-ын иргэдэд олгож байсан визгүй зорчих бодлогоо цуцалсныг харуулж байна.

Захид мөн өдөр "Дотоод хэргийн яамны гарамгай үйлчилгээний шагнал гардуулах ёслол"-ын арга хэмжээнд оролцох үедээ: 3-р сарын 6-наас эхлэн Малайзын хилээр орж буй БНАСАУ-ын бүх иргэд эрхбиш визийн мэдүүлэг өгөх хэрэгтэй. Улс орны аюулгүй байдлыг бодолцсоны улмаас ийм шийдвэр гаргасан гэжээ.
      
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе