• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 13 дахь дээд уулзалт өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-03 11:15:47
Пакистаны "Дави" сонинд 2-ны өдөр мэдээлснээр, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 13 дахь дээд уулзалт 3-р сарын 1-нд Исламабадад өндөрлөлөө.
  
Дээд уулзалт "Исламабадын тунхаг" гаргаж эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төслүүдийн талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Тухайлбал: Нэгд, Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын бүсийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, уг байгууллагын гишүүн орнуудын авто зам, төмөр зам, эрчим хүч, худалдаа, интернет сүлжээ зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх. Хоёрт, ирэх 3-5 жилд гишүүн орнууд хоорондын худалдааны хэмжээг дахин нэмэгдүүлэх. Гуравт, эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын давхар даатгалын компанийн бизнесийг хурдтай биелүүлэх бөгөөд үүнд бусад орнуудыг оролцохыг дэмжих. Дөрөвт, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн цахилгаан эрчим хүчний зах зээлийг байгуулж, хил дамнасан бүсүүдийн интернет сүлжээний харилцан холболтыг биелүүлэх. Тавд, гишүүн орнууд хоорондын хил дамнасан худалдааг эрчимжүүлж, хялбарчлах түвшинг сайжруулах. Зургаад, олон улсын мэдээлэл холбооны нэгдсэн холбоотой хамтран ажиллаж, бүс нутгийн мэдээлэл холбооны салбарын нэгдсэн судалгааг өрнүүлж, дараагийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах. Долоод, бүс нутгийн аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийн хөгжлийг хамтдаа сайжруулах эдгээр болно.
  

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе