• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" санаачилгын үр дүн дэлхий дахинд үр өгөөж хүртээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-03 15:12:34

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 5-р чуулган 2-ны үдээс хойно АИХ-ын ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ван Гөүчин "Нэг бүс нэг зам" санаачилгын талаар хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" нь түүхэн ач холбогдолтой дэлхийн чанартай ажил үйлс юм. Хятад улс санаачилсан ч үр ашгийг нь дэлхий нийтээр хүртэж байна. Эдүгээ "Нэг бүс нэг зам" байгуулалтын цар хүрээ улмаар өргөжин тэлж, 100 гаруй улс орон, олон улсын байгууллага оролцож, 40 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятадтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд зам дагуух 20 гаруй оронтой эдийн засаг худалдааны 56 хамтын ажиллагааны бүс байгуулаад байна. Одоогоор хөрөнгө оруулалтын хэмжээ 18 тэрбум ам.доллароос давж, хүлээн авагч орнуудад 1 тэрбум ам.доллароос давсан татвар хураамжийг бий болгож, бас 160 мянган хүнийг ажлын байраар хангажээ. "Нэг бүс нэг зам" нь хамтаар зөвшилцөх, хамтаар байгуулах, хамтаар эдлэх зам байж, хамтын цэцэглэл хөгжил, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгохын тулд хувь нэмэр оруулж байна гэжээ.

\Ренчинсоо\
    

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе