• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үерийн гамшгийн улмаас 246 хүн энджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-03 10:09:06

Синьхуа агентлагийн мэдээ: Зимбабве улсын албаны хүн 2-ны өдөр илэрхийлэхдээ, аадар борооны улмаас тус орны ихэнх нутаг үерийн гамшигт автаж өнөөгийн байдлаар наанадаж 246 хүн эндэж, 2000 гаруй хүн орох оронгүй болсон гэжээ.

Одоогийн байдлаар Зимбабвед үерийн улмаас нийт 2579 орон сууц, 74 сургууль, 5 эмнэлэг сүйдэж, мөн олон тооны мал үхэж хорогджээ. Зимбабве улсын Засгийн газар 2-р сарын 28-ны өдөр хэлэхдээ, үерийн гамшиг хамгийн ноцтой байгаа өмнөд бүс нутаг нь үндэсний гамшгийн хэмжээнд хүрээд байна гэжээ.

Цаг агаарын мэргэжилтний үзэж байгаагаар, Зимбабве улсын энэхүү цаг агаарын байдал нь Ла Нина үзэгдэл болох бөгөөд өнгөрсөн жилийн Нино үзэгдлээс эхтэй байж энэхүү их хэмжээний хур борооны уур амьсгал нь 3-р сарын сүүлч болтол үргэлжлэх юм гэжээ.\Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе