• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

20-оос дээш жил болсон хуучин авто машинд хориг тавьжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-03 10:28:52
ХОУР-ын мэдээ: 1-нд Балбын Вант Улсын Засгийн газар илэрхийлэхдээ: Агаарын бохирдол, замын түгжрэлийн улмаас үйлдвэрлээд 20 жил болсон авто машин нийслэл Катманду хотын замаар зорчихыг хориглоно гэжээ.

Балбын Вант Улсын ЗХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Өнөөдрөөс эхлэн 20 жил болсон хуучин авто машин Катманду хотод зорчихыг хориглоно. Эдгээр авто машин утаа ихтэй байдаг тул энэ хориг зөвхөн замын түгжрэл биш бас агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ бөгөөд явган зорчигчдод ч ач холбогдолтой юм гэжээ.

Ойлгосноор, Катманду хотод нийт 2500 авто машин тус хоригт хамрагдах бөгөөд ирэх жил энэ хоригийг бүх орон нутагт хэрэгжүүлэхийг Балбын Вант Улсын засгийн газар төлөвлөөд байна. \Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе