• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулган 3-ний үдээс хойш Бээжинд эхэлнэ

CRI       (GMT+08:00) 2017-03-03 11:20:22

2-ны үдээс хойно, УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны жил тутмын ээлжит чуулганы хэвлэлийн бага хуралд чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин сэтгүүлчийн асуултад хариулж хэлэхдээ, өдгөө, Хятадын эдийн засгийн ерөнхий байдал аажмаар тогтворжиж, тогтвортой байдлын дунд сайн тийш хөгжиж байна, шинэ нэг жилд, Хятадын эдийн засаг мөн л дэлхийн эдийн засгийн хамгийн хүчтэй "хөдөлгүүр" байх болно гэжээ. Гадаадын хэвлэл мэдээллийн "Өмнөд Хятадын тэнгисийн аяллын эрх чөлөө"-ний тухай асуултад хариулж тэрээр хэлэхдээ, Хятад улс олон орон олон улсын хуулийн дагуу Өмнөд Хятадын тэнгист аялах эрх чөлөөтэй байхыг эрс шуурхай хамгаалж, Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад гэрлийн цамхаг зэрэг иргэний хэрэглээний тоног төхөөрөмж байгуулах, усан онгоцны аяллын аюулгүйн байдал ба хүмүүнлэгийн тусламжийг батлах талаар нааштай үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

Хэвлэлийн бага хуралд, Хятадын эдийн засгийн хөгжлийн талаарх Хятадын болон гадаадын сэтгүүлчдийн асуусан олон асуултанд Ван Гүөчин маш олон бодит ололт амжилтаар Хятадын эдийн засгийн тухай "Өөдрөг бус" үзэл баримтлалд хариу өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, Бүх Дэлхийн эдийн засаг саарч байгаа өнөөгийн байдалд, Хятадын 2016 оны ДНБ-ний нийт хэмжээ 70 триллион юаниас давж, 2015 оныхоос 6.7 хувиар өсөж, өсөлтийн хурд нь гол гол эдийн засгийн цогцыг тэргүүлжээ. Үүнээс гадна, дэлхийн 2 дахь том эдийн засгийн цогц болсны хувьд 2016 онд, Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 33.2 хувьд хүрсэн байна. Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт нь дэлхийн эдийн засагт нэн их зах зээлийн эрэлт хэрэгцээ авчирч, нэн их хөрөнгө оруулалтыг бий болгож, өнөр баялаг бүтээгдэхүүн хангаж, бас маш нандин хамтын ажиллагааны аз тохиолыг бий болгожээ.

2017 оны эдийн засгийн тухай Ван Гүөчин хэлэхдээ, Өдгөө, Хятадын эдийн засгийн ерөнхий байдал аажмаар тогтворжиж, тогтвортой байдлын дунд сайн тийш хөгжиж байна, гэвч бид бас аажим аажмаар, тогтвортой байдлын дунд хөгжүүлэх хэрэгтэй. Энэ оны 1-р сарын УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны эдийн засгийн макро байдлын судалгааны хуралд дээрх олон гишүүдийн шинжилгээнээс үзвэл, Хятадын эдийн засгийн урт удаан хугацаанд сайн тийш хөгжих үндсэн байдал, үндсэн онцлог, үндсэн тулгуур, мөн тэрчлэн хөгжиж байгаа байдалд өөрчлөлт гараагүй. Хангамжийн бүтцийн өөрчлөлтийг гол болгосон олон төрлийн ажил өнөө ид явагдаж байна, өөрчлөлтийн үр өгөөж ч тасралтгүй тэлж байна. Иймээс Хятадын эдийн засаг мөн л эрчтэй хэвээр байна. Бид тогтвортой байдлын дунд хөгжүүлж, олон эрсдэл, өрсөлдөөн сорилтыг зохицуулж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн хэлсэнчлэн "Ханцуйгаа шамлаж, чармайн ажиллах" болно. Энэ нэг жилд Хятадын эдийн засаг мөн л дэлхийн эдийн засгийн эрчтэй "Хөдөлгүүр" байх болно гэдэгт бид бүрэн итгэлтэй байна гэжээ.

Сүүлийн үед Хятадын өндөр зиндааны хурлууд тогтвортой байдалд урагшлах хөгжлийн үндсэн чиг шугамыг цохон тэмдэглэсэн. Үүнээс болж өөрчлөлтийг гүнзгийрүүлэх алхаа удааширч магадгүй гэж зарим нь санаа зовниж байна. Үүнтэй холбогдуулан Ван Гүөчин хэлэхдээ, тогтвортой байх нь үндсэн суурь, гол хөг болох юм. Урагшлах бол зорилт, том хандлага юм.

Хятадын өөрчлөлт төгсгөлгүй юм гэжээ. Энэ оны 2-р сарын эхээр төвийн өөрчлөлттэйг бүх талаар гүнзгийрүүлэх ажлыг удирдах хэсгийн 32-р хурал, өөрчлөлтийг улам товойсон байранд тавих хэрэгтэй. Энгийн хэмжээнд бус харин нэн тод байранд тавих хэрэгтэй гэж дэвшүүлсэн юм. Ийм учраас Хятадын өөрчлөлт төгсгөлгүй үргэлжлэх болно. Ийм учраас Хятадын өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх алхаа удаашрахгүй, олноороо үүнд санаа амар байж болно. Харин ч улам тогтвортой эрүүл саруул болох болно гэжээ.
  
Америкийн сэтгүүлчийн дэвшүүлсэн Өмнөд Хятадын тэнгист цэргийн тоног төхөөрөмж байрлуулсан, чөлөөт аяллыг заналхийлж байна гэсэн асуултад Ван Гүөчин хэлэхдээ, Хятадын ГХЯ, БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч энэ асуудлаар олон удаа ярьсан. Өмнөд Хятадын тэнгис бол Хятадын нутаг дэвсгэр байсаар ирсэн юм. Бид өөрийнхөө нутаг дэвсгэр дээр бүтээн байгуулалт хийж, шаардлагатай батлан хамгаалах тоног төхөөрөмж байрлуулах нь хэвийн үзэгдэл юм гэжээ.

Ван Гүөчин хэлэхдээ, бусад орны аяллын эрх чөлөөнд заналхийлж байгаа гэдэг тухайд Хятадын хуучны үгэнд "хэргийн эзэн хэнгэргийн дохиур" гэж байдаг. Хятад улс дэлхийн худалдааны том гүрэн болон тэнгисийн эргийн хамгийн том орон болсны хувьд бид Өмнөд тэнгисийн аяллын эрх чөлөө болон аюулгүй байдлыг хэзээ хэзээнээс илүү чухалчилж байна. Зарим орон Хятад улс аяллын эрх чөлөөнд заналхийлж байна гэх шуугиан дэгдээж байгаа нь хуурамч үйлдэл юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг буцаан авсан. Тэр олон жилийн турш Өмнөд Хятадын тэнгисийн аяллын эрх чөлөөнд ерөөсөө ямар ч асуудал гарч байгаагүй. Хятад улс олон орнуудын олон улсын хуулийн дагуу Өмнөд Хятадын тэнгист аяллын эрх чөлөөгөө эдлэхийг эрс хамгаалах болно. Өмнөд Хятадын тэнгисийн аяллын эрх чөлөөг хамгаалахын тулд олон оронтой хамтын ажиллагааны механизм байгуулсан. Хятад улс Өмнөд Хятадын тэнгист гэрэлт цамхаг зэрэг иргэний хэрэглээний барилга байгуулсан нь тэнгисийн аяллын эрх чөлөөг баталгаажуулах болон хүмүүнлэгийн авран туслах ажилд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе