• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс 2729 төрлийн байгалийн дархан цаазтай газар байгуулжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-03 15:13:11

3-р сарын 3 бол "Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр" юм. Хятадын ойн аж ахуйн үндэсний газрын орлогч дарга, Устах шахсан амьтан ургамлын ажил хариуцсан албаны дарга Лю Дүншэн Наньжинд хэлэхдээ, Хятад улс 2729 төрлийн байгалийн дархан цаазтай газар байгуулсан нь нийт Хятадын нутаг дэвсгэрийн 15.3 хувийг эзэлсэн байна гэжээ.

Мөн өдөр 2017 Дэлхийн зэрлэг амьтан ургамлын өдөрлөгийг сурталчлах арга хэмжээ Наньжин хотод болж Лю Дүншэн уг арга хэмжээн дээр ингэж илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс зэрлэг амьтан ургамлыг хамгаалах хууль дүрмийн байгуулалтаа эрчимжүүлж, амьтан ургамлын оршин амьдрах газар нутгийг хамгаалж, устах шахсан амьтан ургамлыг худалдахыг хориглож, хууль хэрэгжилтийн ажлаа эрчимжүүлэн, олон нийтийн хамгаалах үзэл ухамсрыг дээшлүүлж, олон улсын гэрээг хэрэгжүүлэн хамтын ажиллагаанд оролцох зэрэг талаар асар их амжилт олсон юм. Хятад улс 2017 онд улсын дотооддоо зааны соёо боловсруулан худалдахыг зогсоож, зэрлэг амьтан ургамлыг хууль бусаар наймаалахад цохилт өгч, улсын дотоодын зэрлэг амьтан ургамлыг хууль бусаар наймаалахад гэмт ажиллагааг буруулан олон улсын зэрлэг амьтан ургамлыг хууль бусаар наймаалахын эсрэг цохилт өгөх ажлыг эрчимтэй дэмжих болно гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе