• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн асуудлаарх энхийн хэлэлцээ өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-04 14:51:35
9 хоног яаралтай хэлэлцээ хийсний дүнд, Сирийн асуудлаар Женевт болсон энхийн шинэ хэлэлцээ 3-ны өдөр өндөрлөв. Дараачийн ээлжийн энхийн хэлэлцээг энэ сарын эцсээр эхлүүлэхээр товлож байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаарх тусгай элч Стаффан де Мистура 3-ны өдөр Женевт мэдэгдлээ.

Стаффан де Мисттура хэвлэлийн бага хуралд, энэ ээлжийн энхийн хэлэлцээ их ахицтай байж чадаагүй боловч, энхийн хэлэлцээнд оролцсон Сирийн Засгийн газрын төлөөлөгчид, сөрөг бүлгүүдийн төлөөлөгчид уг хэлэлцээний сүүлчийн үе шатанд дараачийн ээлжийн энхийн хэлэлцээний гол хэлэлцэх хэргийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрлээ. Энэ нь дараачийн энхийн хэлэлцээнд "сайн суурийг тавьж өглөө" гэжээ.

Хоёр талын шинээр тохиролцсон энхийн хэлэлцээний гол хөтөлбөрийг хүмүүс " 4 багц" хэмээн нэрлэж байна. Энэ нь тухайлбал: үндэстний эв санааны нэгдлийн засгийн газрыг эмхлэн байгуулах, үндсэн хуульд өөрчлөлт оруулах, их сонгуулийг шинээр хийх зэрэг Сирийн улс төрийн ирээдүйн шилжилтийн хүрээн дэх хэлэлцэх хэргүүдээс гадна, Сирийн Засгийн газрын төлөөлөгчдийн шаардлагын дагуу бас "терроризмын эсрэг тэмцэх"-тэй холбоо бүхий асуудлыг нэмж оруулсан гэж тэрээр илэрхийлжээ.

НҮБ-ын энэ албаны хүн, энхийн хэлэлцээнд урилгаар оролцсон 3 сөрөг бүлгийнхэн сөрөг бүлгүүдийн нэгдсэн төлөөлөгчид бүрдүүлэх асуудлаар зарим ахицд хүрсэн, гэвч энэ талаар улам их хүчин чармайлт гаргах шаардлагатай байна хэмээн тэмдэглэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе