• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АХБК-ын дарга: 3-р сард хүүг нэмэх нь тохиромжтой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-04 10:55:49

Америкийн холбооны бэлтгэл комиссын дарга Жанет Йеллэн 3-ны өдөр хэлэхдээ, Америкийн эдийн засаг хэрэв Америкийн холбооны бэлтгэл комиссын албан тушаалтны төсөөлсөнтэй нийцэж байгаа бол Америкийн холбооны бэлтгэл комисс 3-р сарын бага хуралд валютын бодлогын хүүг нэмэх нь тохиромжтой юм гэжээ. Америкийн холбооны бэлтгэл комисс 3-р сард хүүг нэмэх боломжтой гэж зах зээлийг шинжээчид урьдчилан төсөөлж байна.

Жанет Йеллэн мөн өдөр Чикагогийн дээд удирдагчдын клубт лекц уншиж, өдгөө ажилгүйдэл урт хугацаанд хэвийн түвшинд байгаа бөгөөд инфляцийн хэмжээ ч аажмаар сэргэж, Америкийн холбооны бэлтгэл комиссын дурдсан 2 хувийн зорилтот ойртсон байна. Гадаадын эдийн засгийн эрсдэл буурахын хирээр Америкийн эдийн засаг аажмаар нэмэгдэх боломжтой болж, эдийн засгийн эрсдэл ерөнхийдөө тэнцвэртэй боллоо гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, өнгөрсөн оны 12-р сард Америкийн холбооны бэлтгэл комиссын мэдэгдсэн холбооны сангийн хүүг төсөөлсөн дундаж хэмжээний дагуу, Америкийн холбооны бэлтгэл комиссын албаны хүн энэ онд хүүг 0.75 нэгжээр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцоолов. Энэ нь 3-р сард хүүг нэмнэ гэсэн үг юм гэжээ.

Жанет Йеллэн хэлэхдээ, Америкийн эдийн засагт санамсаргүй үйл явдал сөргөөр нөлөөлөхгүй юм бол Америкийн холбооны валютын бодлогыг хэвийн болгох явц өнгөрсөн хэдэн жилийнх шиг удаан биш байх болно гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе