• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зэрлэг ан амьтан, ургамлыг хамгаалахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-04 11:35:31

НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы дарга Петер Томсен, НҮБ-ын байнгын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж. Мохаммед нар 3-ны өдөр "Дэлхийн зэрлэг ан амьтан, ургамлын өдөр"-ийг тохиолдуулан үг хэлж, хууль тогтоон хэрэгжүүлэх, хамтран ажиллах, хэрэглэгчдийн үзэл ухамсрыг дээшлүүлэх зэрэг талаар олон улсад арга бодлого хэрэгжүүлж, зэрлэг ан амьтан ургамлыг хамгаалахыг уриалсан байна.

Мөн өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган уг асуудлаар өндөр зэрэглэлийн симпозиум зохиожээ. Петер Томсен симпозиумд оролцон хэлэхдээ, 40 жилийн турш дэлхийн зэрлэг ан амьтан, ургамал 50  орчим хувь багассан бөгөөд өдгөө 16 мянга гаруй төрлийн ургамал устах аюулд нүүрлээд байна гэжээ.

Тэрээр "Ховор зэрлэг ан амьтан, ургамлын төрлийн олон улсын худалдааны конвенц" зэрэг олон улсын конвенцийг бүх талаар хэрэгжүүлэхийг баталгаажуулж, улс орнууд зэрлэг ан амьтан ургамлыг хамгаалах хууль боловсруулан хэрэгжүүлж, хууль бусаар арилжаалахад цохилт өгөх бүс нутгийн болон хоёр талт хамтын ажиллагааны механизм байгуулахыг уриалжээ.

Амина Ж. Мохаммед хэлэхдээ, зэрлэг ан амьтан ургамлыг хууль бусаар арилжаалахад цохилт өгөхөд эрхбиш нийлүүлэгч хэрэглэгч хоёр талын ажлыг чухалчлах хэрэгтэй гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе