• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ оны хөгжлийн гол гол зорилтыг дурдав

CRI       (GMT+08:00) 2017-03-05 11:28:20
5-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа энэ оны хөгжлийн гол гол зорилтыг танилцуулав. Тухайлбал, ДНБ-ны өсөлтийг 6.5 орчим хувьд хүргэж, бодит ажлын дунд үүнээс улам сайн үр дүнд хүрэх. Оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлт бууралтыг 3 орчим хувьд байлгах. Хот сууринд 11 саяаас дээш шинэ ажлын байр бий болгож, хот суурины бүртгэгдсэн ажилгүйдлийн хэмжээг 4.5 хувь дотор байлгах. Экспорт импортыг сэргээн сайжруулж, олон улсын орлого зарлагын тэнцвэртэй байдлыг хадгалах. Оршин суугчдын орлого, эдийн засгийн өсөлтийг ижил хэмжээнд байлгах. Нэгж ДНБ-ний эрчим хүчний зарцуулалтыг 3.4 хувиас дээш хэмжээгээр бууруулж, гол гол бохир бодисын гаргалтыг улам бууруулах болно гэв.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе