• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөрчлөлт нээлтийг ихээр гүнзгийрүүлж, хөгжлийн идэвх хүчин улам нэмэгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-05 11:26:49
5-нд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, засгийн газрын ажлын тайлан тавихдаа, өнгөрсөн жил, бид өөрчлөлт нээлтийг ихээр гүнзгийрүүлж, хөгжлийн идэвх хүчин улам нэмэгдэв гэжээ.

Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, хөшөө тэмдгийн чанартай, чухал тулгуур чанартай өөрчлөлтийн арга барилуудыг түгээв. Засгийн газар болон зах зээлийн харилцааг сайтар зохицуулах энэхүү эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн гол асуудлын эргэн тойронд, засгийг хялбарчлан эрхийг сулруулах, хамааралтыг сулруулахыг уялдуулах, үйлчилгээг шилдэгжүүлэх зэрэг өөрчлөлтийг үргэлжлэн урагшлуулав. Засаг захиргааны хяналт зөвшөөрлийн зүйлсээс 1\3-ыг багасгах талаарх энэ удаагийн засгийн газрын зорилтыг урьдчилан биелүүлсний үндсэн дээр, ноднин Төрийн Зөвлөлийн 165 салбар байгууллага болон түүний тогтоосон орон нутгийн хэрэгжилтийн хяналт зөвшөөрлийн зүйлсийг цуцалж, хяналт зөвшөөрлийн зуучлагч үйлчилгээний 192 зүйл, ажил төрлийн хэр хэмийн зөвшөөрөл тогтоомжийн 220 зүйлийг устган дүрэмжүүлэв. Бизнесийн үйл хэргийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэв. Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн зохицуулалт дахин бүрдүүлэлт, холимог өмчлөлийн тогтолцооны өөрчлөлтийг урагшлуулав. Шударга өрсөлдөөний хяналт шалгалтын дүрмийг байгуулав. Эх баялаг, татварын өөрчлөлтийг гүнзгийрүүлэв. Хөдөө тосгоны газар эдэлбэрийн "гурван эрхийн хуваарлалт"-ын арга барилыг төгөлдөржүүлж, ядуурлаас гарах механизмыг байгуулав. Шинжлэх ухаан техникийн удирдлагын тогтолцооны өөрчлөлтийг урагшлуулж, дээд сургууль, шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн бие даасан эрхийг өргөтгөж, оюуны үнэ өртгийг нэмэгдүүлэхээр удирдуулсан хуваарилалтын бодлогыг боловсруулав. Өндөр настны асрамж үйлчилгээний зах зээлийг нээлттэй болгов. Улсын эмнэлэгийн ерөнхийлсөн өөрчлөлтийн туршиц цэгийг өргөжүүлж, эм бэлдмэл, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хяналт зөвшөөрлийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэв. Байгалийн эх баялгийг нэгдсэн журмаар эрх олгон бүртгэх аргачлалыг боловсруулж, экологийн хамгаалалтын нөхөн олговорын механизмыг бүрдүүлэв. Өөрчлөлт шинэчлэл эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ хөдөлгөгч хүч сэлбэв.

Гадаадад нээлттэй байхыг идэвхтэй өргөжүүлэв. "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг урагшлуулж, зам дагуу оронтой стратегийн хэлхээ холбоо, бодит хамтын ажиллагаагаа эрчимжүүлэв. Юанийг албан ёсоор олон улсын валютын сангийн байгууллага ялангуяа ЗТЭ валютын сагсанд оруулав. "Шэньжэнь, Хонконгийн хувьцааны зах зээлийн солилцоог харилцан саадгүй холбох механизм"-ыг эхлүүлэв. Гадаад худалдааны хөгжлийн арга барилыг төгөлдөржүүлэн урагшлуулж, хил дамнасан цахим худалдааны ерөнхийлсөн туршиц 12 бүсийг шинээр байгуулж, экспорт импортыг шат дараатай тогтворжуулав. Шанхайн зэрэг чөлөөт худалдааны туршиц бүсийн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнг түгээж, чөлөөт худалдааны туршиц 7 бүсийг шинэээр байгуулав. Тусгай удирдлагын арга барилын салбарт цөөнх хэрэгжилтийг батлан оруулснаас гадна, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах, өөрчлөх зэрэгт хянан зөвшөөрч байснаа бүртгэн удирдах болгон өөрчлөв. Бодитоор авч ашигласан гадаад хөрөнгө 130 тэрбум ам.долларт хүрч, хөгжиж буй орнууд дундаа тэргүүлсэн хэвээр байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе