• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХААЯ-ны сайд: Бид сайн чанарын найдвартай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-05 11:30:32

5-нд, ХААЯ-ны сайд Хань Чанбинь "хоёр чуулганы сайд нарын харилцааны шугам"-аар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Манай улс сайн чанарын найдвартай сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн чадвартай. Сүү сүүн бүтээгдэхүүний салбар бол ХААЯ-ны үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцооны өөрчлөлтийн гол тал нь юм гэжээ.

Хань Чанбинь: Өдгөө Хятадын сүү сүүн бүтээгдэхүүний салбар асар их хөгжиж байна. Нэгт, тэжээж үржүүлэх цар хэмжээ шаардлага хангаж, аж ахуйн нэгжүүдийн тал хувь нь 100-аас дээш үнээ тэжээж байгаа бөгөөд шинжлэх ухааны аргаар нарийн тэжээлээр арчилж, халдварт өвснөөс үр ашигтай сэргийлж байна. Хоёрт, үнээгээ машинаар сааж, сүүг бохирдлоос хамгаалан, сүүний чанарыг баталгаажуулан, үр ашгийг дээшлүүлж чадсан юм. Гуравт, хяналт удирдлагаа цэгцэлж, саалийн газраас хоолны ширээнд хүртэлх үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүх үйл явцыг хяналтдаа авч чадсан гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе