• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНАСАУ-аас Малайзад суугаа элчин сайдыг хөөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-05 10:33:51

Малайзын гадаад хэргийн яамны сайд Анифах Аман 4-нд, БНАСАУ-аас Малайзад суугаа элчин сайд Канг Чеолыг хүлээн авахгүй, 48 цагийн дотор хилээс гарахыг шаардаж байна гэж мэдэгджээ.

 Анифах Аман мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ, Малайзын тал 2-р сарын 28-нд Малайзад хүрэлцэн ирсэн БНАСАУ-ын засгийн газрын төлөөлөгчид мөн оройн 10 цагаас өмнө Малайзын талд чиглүүлсэн өдөөн хатгалгын шинжтэй үг яриандаа бичгээр уучлал гуйхийг шаардсан боловч бүр 4 хоног өнгөрсөн байтал БНАСАУ уучлалт гуйх шинжгүй байна. Малайзын гадаад хэргийн яам үүний дараа Канг Чеолыг орон нутгийн цагаар 4-ны 18 цагт гадаад хэргийн яам болон хоёр талын үйл хэрэг хариуцсан орлогч нарийн бичгийн дарга Нуширвантай уулзахыг шаардсан боловч Канг Чеол ба элчин сайдын яамны бусад албан тушаалтан очиж уулзаагүй байна гэжээ.

Үүнд, Малайзын гадаад хэргийн яам БНАСАУ-ын элчин сайдын яамд дипломат тэмдэглэл илгээж, Канг Чеолыг хүлээн авахаас татгалзаж байна гэдгээ мэдэгджээ.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе