• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ажлаар хангахыг баталгаажуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-05 19:49:00

5-нд Бээжин хотноо 2017 оны "Засгийн газрын ажлын тайлан" гаргах ажлын хэсгийн албаны хүн, Төрийн зөвлөлийн судлалын албаны дарга Хуан Шиүхун хэлэхдээ: Ажлаар хангахыг баталгаажуулбал эдийн засгийн өсөлтийн хурд бага зэрэг өндөр, нам байсан ч хүлээн авч чадна гэв.
    
Эдийн засгийн өсөлтөөр хамгийн хурдан орны хувьд, Хятад улсын жил бүрт тавих эдийн засгийн өсөлтийн зорилтод гаднынхан маш их анхаарал хандуулдаг. 5-нд төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайлан тавьж, энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн зорилтыг 6.5хувиар тогтоож, бодитой ажлын дунд улам сайн амжилтад хүргэхийг хичээнэ гэв. Энэ талаар Хуан Шиухун хэлэхдээ, урьдчилсан тооцоогоор ирэх хэдэн жилд эдийн засгийн өсөлт 6.4 хувиас илүү буюу 6.5 хувь орчим байж,  ДНБ, оршин суугчдын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хангаж чадах болно. Эдийн засгийн өсөлтийг зүй ёсны хэмжээнд байлгах нь ажлаар хангахыг баталгаажуулахын төлөө юм. Ажлаар хангах байдалд асуудал тулгарахгүй бол эдийг засгийн өсөлт бага зэрэг өндөр, нам байсан ч хүлээж авч чадна гэв.


\Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе