• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Экологи хамгаалалтын улаан шугам

CRI       (GMT+08:00) 2017-03-06 14:57:50

5-нд нийтэлсэн засгийн газрын ажлын тайланд экологи хамгаалалтын улаан шугамыг даруй түргэн тогтоохын зэрэгцээ чанад мөрдөн сахих хэрэгтэйг онцоллоо. УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн, Байгаль орчныг хамгаалах яамны Наньжин дэх хүрээлэн буй орчны шинжлэх ухааны судалгааны газрын дарга Гао Жи-ши 5-нд сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, экологи хамгаалалтын улаан шугамыг тогтоох ажил товлосон хугацаандаа биелэх боломжтой, өдгөө олон газрынхны өрнүүлж буй ажлууд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд магадгүй урьдчилан дуусаж болзошгүй гэжээ.

ХКН-ын Төв хорооны тамгын газар, Төрийн зөвлөлийн тамгын газар энэ оны 2-р сард нийтэлсэн "Экологи хамгаалалтын улаан шугам тогтоох, чанд сахих тухай саналууд"-ад, 2017 оны оны сүүлчээс өмнө Бээжин Тяньжинь Хэбэйгийн бүс нутаг, Хөх-мөрний эдийн засгийн бүс дагуу муж хотууд экологи хамгаалалтын улаан шугам тогтоох, 2020 оны оны сүүлчээс өмнө бүх Хятадын экологи хамгаалалтын улаан шугамыг бүх талаар зуран тогтоох хэрэгтэй гэж заасан байдаг.

"Экологи хамгаалалтын улаан шугамд хүрсэн аливаа тохиолдолд ямар сайн төсөл байлаа гээд татгалзах хэрэгтэй. Түвдэд, экологи хамгаалалт хүн бүхний ухамсарт сууж, үндэстнүүдийн удирдах боловсон хүчнүүдийн нийтлэг ойлголт болсон" гэж БХАТИХ-ын төлөөлөгч, Түвийн Аари бүсийн захиргааны албан тушаалтан Пунцаг хэллээ. Тэрбээр сурвалжлагчид тухайн нутагт болсон экологи хамгаалалтын үйл явдлаас ярьжээ. "Ноднин тухайн нутагт том чухал усан цахилгаан станцын төсөл- Гарток шяний усан цахилгаан станцыг байгуулах үед 1500 гаруй ширхэг улаан сухайг бүрэлгэхгүйн төлөө тусгайлан барилгын төсөлдөө өөрчлөлт оруулж, барилгын хугацаагаа сунгасан төдийгүй зардал, барих хүндрэл ч нэмэгдсэн юм. Энэ явдал тухайн нутагт олны дунд нэг үе ихээхэн яригдаж байлаа" гэжээ.

БХАТИХ-ын төлөөлөгч, Нинчи хотын дарга Вандаг, Линчи бол үзэсгэлэнт сайхан уул ус, байгальтай байдгаараа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх өвөрмөц давуулагтай. Ноднин Нинчи хот давхардсан тоогоор дотоод гадаадын 4 сая 370 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар 3.9 тэрбум юанийн орлого бүтээсэн нь хотын эдийн засгийн ерөнхий хэмжээний 30 хувиас давсан гэсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе