• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгос үл мэдэгдэх нислэгийн төхөөрөмж хөөргөжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-06 10:25:15

Хойд Солонгос 6-ны үдээс өмнө Пёнганпук-догоос Солонгосын хойгийн зүүн зүгийн усан хил рүү үл мэдэгдэх нислэгийн төхөөрөмж хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын армийн Нэгдсэн штаб мөн өдөр тэмдэглэв.

Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлаг Нэгдсэн штабын мэдээнээс эш татаж мэдээлснээр, Хойд Солонгос Өмнөд Солонгосын цагаар 7 цаг 36 минутад Пёнганпук-догийн Тонгчанг-ри газрын орчмоос үл мэдэгдэх нислэгийн төхөөрөмж хөөргөжээ. Эдүгээ, тэрхүү нислэгийн төхөөрөмжийн ажиллагааны бодит байдал нь тодорхойгүй байгаа бөгөөд Өмнөд Солонгосын армийнхан түүний төрөл зүйл, нислэгийн зай зэрэгт шинжилгээ хийж байгаа аж.

2-р сарын 12-ны өдөр, Хойд Солонгос газар-газар ангиллын дунд зайн тусгалтай стратегийн нэг баллистик пуужин хөөргөсөн байна. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе