• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвдийн 2 дахь том нисэх онгоцны буудал албан ёсоор ашиглалтад оржээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-06 15:56:44

Түвдийн Линжигийн Мэйлинг нисэх онгоцны шинэ буудал 6-ны өдөр албан ёсоор ашиглалтад оржээ. Энэ бол Түвдэд ашиглалтад орж байгаа 6 дахь нисэх онгоцны буудал болох бөгөөд мөн Түвдийн 2 дахь том нисэх онгоцны буудал болно.

Нисэх онгоцны шинэ буудал нь 10 мянга 300 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан бөгөөд 2020 он гэхэд давхацсан тоогоор 750 мянган жуулчин хүлээн авч, 3000 тонн бараа тээвэрлэх, өдөр бүр 30 удаа нислэг хийх чадах хүчин чадалтай юм байна.

Иргэний Агаарын тээврийн ТӨЗО-ны газрын дарга Лю Вэй танилцуулж хэлэхдээ, тус нисэх онгоцны буудал энэ жилдээ багтаан Ши Аньд хүрэх, Бээжингээс шууд нисэх зэрэг агаарын шугам нээхээр төлөвлөж байна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе