• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамони болон түүний эхтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-06 20:41:43

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-ны өдөр Жун Нань Хайд Камбожийн хаан Нородом Сихамони болон түүний эх Нородом Мононеастой уулзав.
   
Ши Жиньпин, Хятад Камбожийн ард түмний уламжлалт найрамдал урт удаан жилийн түүхтэй. Хоёр орны ахмад үеийн удирдагчдын үед тавьсан болохоор илүү нандигнаж үзэх ёстой. Түүхийн шинэ эрин үед Хятад Камбожийн харилцаанд амьдралын шинэ хүч сэлбэж, улам хөгжсөөр ирсэн юм. Өнгөрсөн жил Нородом Сихамони хаан бид хоёр харилцан амжилттай айлчилсан юм. Өдгөө хоёр орон улс төрийн хувьд дээд хэмжээний итгэлцэлтэй байж, эдийн засгийн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллаж, улс орноо хөгжүүлэх явцад бие биедээ туслан, олон улс бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж байна. Камбожийн хааны угсааныхан Хятад, Камбожийн найрсаг харилцаанд урт хугацааны турш хичээл зүтгэл гаргасаар ирж, хоёр орны харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Камбожтой хамт хүчин чармайлт гаргаж, Хятад Камбожийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг тасралтгүй шинэ өндөрлөгт хүргэж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд Хятад улс бэлэн байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе