• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн хүний эрхийн тайлан бодит байдалтай нийцэхгүй гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-06 21:05:06

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 6-нд болсон хэвлэлийн бага хуралд, Америкийн төрийн департаментын саяхан гаргасан "2016 оны улс орнуудын хүний эрхийн тайлан" дахь Хятад улстай холбоотой хэсэг нь бодит байдлыг үл харгалзсан, буруу ойлголт их байна гэв.
   
Тэрээр: Хятад улсын засгийн газар хүний эрхийг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, хүний эрхийн ажлыг ахиулсаар ирсэн юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш, Хятадын хүний эрхийн ажил дэлхийн анхаарлыг татсан амжилтад хүрснийг хэн ч үгүйсгэж чадахгүй гэв.
   
Адил тэгш харилцан хүндэтгэсэн үндсэнд хүний эрхийн асуудлаар хэлэлцээ солилцоо хийж, бие биеэсээ туршлага судлан, хамт дээшлэх зорилтод хүрэхийг Хятад улс санаачилсаар ирсэн юм гэж Гэн Шуан хэлэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе