• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засаг нийгмийн хөгжлийн үүргээ биелүүлэхийг онцлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-06 21:21:57

  ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-нд 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы Шандуний төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгч нартай санал бодлоо гүнзгий солилцов. Тэрээр: Өнгөрсөн нэг жилд манай орны хөгжилд тулгарсан хүндрэлтэй асуудал төсөөлснөөс их байлаа. Ши Жиньпин даргаар гол цөм болгосон намын төв хорооны удирдлага дор, бид олон хүнд бэрхшээлийг даван туулж, амжилтад амаргүй хүрч, энэ оны эдийн засаг, нийгмийн хөгжилд нэлээд сайн үндэс суурийг тавьсан гэв.
   
Тэрээр, тогтвортой байдлын дунд урагшлах ажлын үндсэн хэм хэмжээний дагуу хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, ажлын гол талын чанар, үр ашгийг дээшлүүлэх тал дээр талуудын анхаарлыг татаж, өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нээлттэй байлгахыг өргөжүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг зохицуулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулах дотоод хөдөлгөх хүчийг эрчимжүүлэх ёстой гэв. \Урьхан\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе