• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын интеграцийн байгуулалтыг түргэтгэнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-07 10:38:56
6-нд Франц, Герман, Итали, Испани дөрвөн орны удирдагч мэдэгдэхдээ, "хурд хангасан Европ"-ыг байгуулахыг дэмжиж, Европын интеграцийг ахиулна гэжээ.

Мөн өдөр Парисын баруун өмнөд дүүргийн Versailles ордонд дээрх дөрвөн орны удирдагч уулзав. Уулзалтын дараа хийлгэсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр, Францын ерөнхийлөгч Олланд хэлэхдээ: Эв нэгдэл гэдэг эмх цэгцтэйгээр ижилсхийг хэлдэггүй. Европын Холбооны зарим орон интеграцийн талаар улам хурдтай, улам алсрах ёстой гэжээ. Тэрээр: Европын Холбооны зарим орон батлан хамгаалалт, валют, татварын орлого зэрэг салбарт интеграцийг улам хурдтай гүнзгийрүүлж болох юм гэжээ.

Германы канцлер Ангела Меркель: Европын Холбооны зарим орон интеграцийг улам түргэтгэж байгааг урамтай хүлээн авах ёстой. Даяарчлалын эринд, Европын Холбоо хүчирхэг бодит хүчнүүдийн нэг болох ёстой гэжээ.

Испанийн ерөнхий сайд Мариано Ражой: Европын комиссын ерөнхийлөгч Юнкерийн саяхан нийтэлсэн Европын Холбооны ирээдүйн тухай цагаан номын зорилго гэвэл Европын интеграцийг гүнзгийрүүлэх явдал юм. Үүний төлөө Испани бэлтгэлээ сайтар базаасан гэжээ.

Италийн ерөнхий сайд Паоло Жентилони: 3-р сарын 25-нд Ромд болох "Ромын гэрээ"-нд гарын үсэг зурсан 60 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа нь зөвхөн баяраа тэмдэглэх төдий биш, хамгийн чухал нь Европын интеграцийг ахиулахын төлөө юм гэжээ. Тэрээр: Европын Холбооны ирээдүйг 27 гишүүн орон хамтдаа шийдэх болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе