• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Трамп хилээр орохыг хязгаарлах тухай зарлигийг дахиж нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-07 09:55:25
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 6-нд шинэ зарлигт гарын үсэг зурж, өнгөрсөн сард асар их маргаан дэгдээж Холбооны шүүх хэрэгжилтийг нь зогсоосон хилээр ороход хязгаарлах тухай зарлигт өөрчлөлт оруулсныхаа дараа дахин нийтэлж, урьдын зарлигийг мөн өдөр цуцалжээ.

"Гадаадын террорист этгээдийн нэвтрэн орохоос улс орноо хамгаалах тухай ерөнхийлөгчийн зарлиг" хэмээн уулынхтайгаа адил нэрлэсэн энэ зарлиг энэ сарын 16-наас хэрэгжиж эхэлнэ. 120 хоногийн дотор, дэлхийн дүрвэгсдийг Америкийн нутагт оруулах төсөл хэрэгжүүлэхийг зогсоож, 90 хоногийн дотор, Судан, Сири, Иран, Ливи, Сомали, Йемен зэрэг 6 орны иргэний Америкт орохыг хориглоно гэж шинэ зарлигт заажээ. Үүний зэрэгцээ, Дональд Трамп бас ерөнхийлөгчийн холбогдох меморандумд гарын үсэг зурсан байна.

Хилээр орохыг хязгаарлах тухай урьдын зарлигтай нь харьцуулбал, шинэ зарлигт Иракийн иргэн Америкийн нутагт орохыг түр хориглох тухай заалтыг цуцалсан бөгөөд түр хориглох арга хэмжээнд хамрагдсан улс орны харьяалалтай боловч Америкт байнга оршин суух зөвшөөрлийн карт авсан иргэн, хүчинтэй визтэй иргэн хилээр орж болно. Хилээр Сирийн дүрвэгсдийн орохыг дахиж хугацаагүй хориглохгүй гэж тодорхой заажээ. Шинэ зарлигийн хэрэгжилтийн хугацаанд, дэлхийн дүрвэгсэд болон зарим улс орны иргэний Америкийн нутагт ороход тавьж буй ерөнхий мэдээллийн хяналт шалгалтын механизмдаа үнэлгээ хийх юм байна./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе