• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"THAAD" системийг байрлуулахаа болихыг уриалж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-07 10:12:45
Өмнөд Солонгосын хамгийн том сөрөг нам болох Хамтын ардчилсан намын гишүүн, Гионги мужийн Сионнам хотын дарга Лее Же Мион, мөн Сөүл хотын худалдааны салбарын олон төлөөлөл 6-нд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, пуужингийн довтолгооноос хамгаалах "THAAD" системийг байрлуулах төлөвлөгөөгөө орхихыг уриалсан байна.

Лее Же Мион хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, пуужингийн довтолгооноос хамгаалах "THAAD" системийг байрлуулах нь БНСУ-ын аюулгүй байдлыг хамгаалахтай холбоогүй, үүнээс зөвхөн Америк ашиг хүртэж, БНСУ, БНХАУ хохирол амсах юм. БНСУ-д "THAAD" системийг байрлуулах нь Солонгосын хойгийн дайны эрсдэлийг нэмэгдүүлэх тул бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад ашиггүй гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе