• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зэвсэгт мөргөлдөөний улмаас 30 хүн амь үрэгджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-07 15:58:24

ХОУР-ын мэдээ: Мьянмарын Холбооны улсын хойд хэсгийн Хятадын Юньнань мужтай хил залгадаг Шан-стате бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Мьянмарын Холбооны улсын засгийн газар 6-нд мэдэгдэхдээ, Үндэсний цөөнхийн зэвсэгт хүчин, засгийн газрын арми мөн өдөр умард бүс нутагт мөргөлдсөний улмаас эгэл ардыг багтаасан 30 гаруй хүн амь үрэгдсэн байна гэжээ.

Мьянмарын Холбооны улс засгийн газрын тайландаа, Орон нутгийн зэвсэгт хүчин 6-ны үүрээр цагдаагаар халхлан Ко-канг өртөө засах районы төв Лаук-кай хотын цэргийн харуулыг дайрсны улмаас зэвсэгт мөргөлдөөн үүссэн гэж хэлсэн бол Мьянмарын Үндэсний Ардчилсан Нэгдсэн армийнхан өөрийгөө хамгаалахын тулд гал нээсэн гэж тайлбарлажээ.

Мьянмарын Холбооны улсын ахлах сайд Аунг-сан-су-кей хэлэхдээ, ард иргэдийг дайны хөлд чирэгдүүлэхгүйн тулд талууд энхийн аргаар асуудлаа шийдвэрлэхийг уриалжээ.

Холбогдох мэдээллээс ойлгосноор, өнгөрсөн жилийн 11-р сарын сүүлчээр Хятадын хилийн ойролцоох үндэсний цөөнх болон засгийн газрын армийн мөргөлдөөн анх үүссэнээс хойш өнөөг хүртэл наанадаж 160 хүн амь үрэгдэж, 20 мянган иргэн дүрвэжээ.

\Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе