|
|
||
7-нд мэдээлэл холбооны ZTE корпораци болон Америкийн засгийн газар тус тус мэдэгдэл гаргаж, хоёр тал Америкийн засгийн газрын экспортын хяналтын мөрдөн байцаалтын хэрэгт эвссэнээ мэдэгджээ.
ZTE корпораци болон АНУ-ын Сангийн яам, Худалдааны яам, Хууль зүйн яамны тохиролцсон эвслийн хэлэлцээрт тэмдэглэснээр, ZTE корпораци 890 сая ам.доллар бүхий торгуулийн мөнгө төлөхийг зөвшөөрсөн байна. Үүнээс гадна Америкийн Худалдааны яамны Аж үйлдвэрийн аюулгүй байдлын товчооноос ZTE корпорацид ногдуулсан 300 сая ам.долларын торгуулийг хойшлуулан тушааж болох бөгөөд үүнийг ирээдүйн 7 жилд ZTE корпораци хэлэлцээрийг хэрэгжүүлсэн байдалд тавьсан хяналт, аудитын үр дүнгийн дагуу тогтооно гэжээ.
Америкийн засгийн газар ZTE корпорацитай тохиролцсон эвслийн хэлэлцээрийг Америкийн шүүх зөвшөөрөн баталсны дараа Америкийн Аж үйлдвэрийн аюулгүй байдлын товчооны зүгээс ZTE корпорацийг экспортын хязгаарлах нэрсийн жагсаалтаас хасахыг санал болгох болно гэж ZTE корпораци тэмдэглэжээ.
Холбооны ерөнхийлсөн шийдэл үйлчилгээ үзүүлэгч олон улсын гол чухал корпорацийн хувьд ZTE корпораци Америкийн маш олон ханган нийлүүлэгч бизнес нэгжтэй сайн түншлэлийн хамтын ажиллагааны харилцаа тогтоож, Америкийн өндөр технологийн 130 мянга шахам ажлын байранд дэмжлэг үзүүлж байна. Энэ удаагийн эвсэл нь ZTE корпораци болон түүний Америк дахь хэрэглэгчид, хамтын ажиллагааны түншүүдийн хувьд ашигтай сайн явдал болсон нь гарцаагүй юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |