• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэг "эмэгтэйчүүдийн нислэг" хийлээ

CRI       (GMT+08:00) 2017-03-08 11:10:32

Жил бүрийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх зорилтоор Эйр Индиа агаарын тээврийн компани саяхан "Эмэгтэйчүүдийн нислэг" хийсэн бөгөөд аяллын маршрут дэлхийг бүтэн тойрсон байна. Тус компани энэ үйл явдлаа Гиннесийн номд бүртгүүлэх зорилготой ажээ.

Эйр Индиа агаарын тээврийн компанийн мэдэгдэлд, "Эмэгтэйчүүдийн нислэг" хийсэн нь эмэгтэйчүүдийг зоригжуулах нэг удаагийн зоригтой шийдвэр болсон юм. Тус нислэгийн нисэгчид, үйлчлэгчид, жижүүр, эмч, холбогдох харилцагчийн үйлчлэгчид, техникчид болон нислэгийн диспетчер бүгд эмэгтэйчүүд бөгөөд энэ нь дэлхийд анхны тохиолдол болж байна. Эйр Индиа компани энэхүү үйл явдлыг Энэтхэгийн Лимка рекорд ном болон Гиннесийн номд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж, өдгөө сонгон шалгаруулалтын эцсийн үр дүнг хүлээж байгаа юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе