• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"THAAD" системийн үр дагаврын хариуцлагыг Америк, Өмнөд Солонгос үүрэх ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-08 11:13:45
"THAAD" системийг Өмнөд Солонгост байрлуулахаар болсонтой холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 7-ны өдөр Бээжин хотноо хэлэхдээ, Хятад улс шаардлагатай арга хэмжээ бүхнийг хэрэглэн өөрийн ашиг сонирхлыг хамгаална. Үүнээс гарах бүх үр дагаврын хариуцлагыг Америк, Өмнөд Солонгос үүрэх ёстой гэжээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, "THAAD" системийн зарим тоног төхөөрөмжийг Өмнөд Солонгост авчирсан ба байрлуулахаар бэлтгэж байгаа юм байна. Гэн Шуан сэтгүүлчдийн холбогдох асуултад хариулахдаа, шинэ нөхцөл байдлыг бид анхааралдаа авсан. "THAAD" системийн талаарх Хятад улсын байр суурь бол маш тодорхой байгаа. Үүнийг давтах шаардлагагүй. Харин Америк, Өмнөд Солонгос "THAAD" системийг байрлуулахыг бид эрс эсэргүүцэж байгаа бөгөөд шаардлагатай арга хэмжээ бүхнийг хэрэглэн өөрийн ашиг сонирхлыг хамгаална. Үүнээс гарах бүх үр дагаврын хариуцлагыг Америк, Өмнөд Солонгос үүрэх ёстой. Буруу замаар замнахаа больж, холбогдох байрлуулалтаа зогсоохыг дахинтаа тулган шаардаж байна гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе