• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нефтийн эрэлт нийлүүлэлтийг зохицуулахыг уриаллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-08 09:28:38
Олон улсын эрчим хүчний газар 6-нд гаргасан хамгийн сүүлийнн шинэ тайландаа, шинээр оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ирээдүйд гарч мэдэх дэлхийн түүхий нефтийн эрэлт нийлүүлэлтийн зөрчлийг зохицуулахыг уриаллаа.

Олон улсын эрчим хүний газрын нефтийн зах зээлийн таамаглал бүхий тус тайланд тэмдэглэхдээ, нефтийн салбарын хөрөнгө оруулалтыг эрхбиш нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Нефтийн хөрөнгө оруулалтын шинэ хөрөнгө оруулалт цагтаа хийгдэхгүй бол 2020 онд дэлхийн нефтийн нийлүүлэлт эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй болж, олон улсын нефтийн үнийг дахин огцом өсгөж магадгүй гэжээ.

  

Гэвч олон улсын нефтийн газар 2020 оны нефтийн зах зээлийн хэтийн төлөвт өөдрөг байр суурьтай байлаа. Тайланд таамагласнаар, ирэх гурван жилд ялангуяа Америк, Канад, Бразилийн нефтийн нийлүүлэлт үргэлжлэн нэмэгдэх болно гэжээ.

Тайланд таамагласнаар нефть экспортлогч орнууд буюу ОПЕК-ийн дотоодод нефтийн шинэ нийлүүлэлтийг голдуу Ирак, Иран, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг өөрийн өртөг багатай орнууд хангаж байна. Нигери, Алжир, Венесуэлийн нефтийн гаргалт багасах болно. ОПЕК-ийн бус орнуудаас Оросын ирэх таван жилийн нефтийн гаргалт тогтвортой байх болно гэжээ. Баатар орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе