• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн гишүүнчлэлийг сэргээх асуудал яригдах болоогүй байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-08 09:39:32
Синьхуа агентлагийн мэдээ: Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дарга Ахмед Абул-Гейт 7-ны өдөр Каирд болсон Арабын орнуудын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын хуралд дээр хэлэхдээ, Сирийн гишүүнчлэлийг сэргээх асуудлыг хэлэлцэхэд арай эрт байна гэв.

Тэрээр хурлын дараах хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Сирийн гишүүнчлэлийг сэргээх асуудлыг ярилцах арай болоогүй байна. Бид хүлээцтэй байж, гишүүн орнуудын саналыг сонсож, нарийн хэлэлцсэний дараа шийдвэр гаргах болно гэжээ.

Мөн өдрийн хурлын үеэр Иракийн гадаад хэргинй сайд Ибрахим Жафари хэвлэл мэдээллийнхэнд хандаж, Сирийг Арабын орнуудын холбооны тогтолцооноос салгаж болохгүй, Арабын орнууд Сирийг хайхрахгүй байж болохгүй. Сирийн гишүүнчлэлийг заавал сэргээх хэрэгтэй юм гэжээ.

2011оны 3-р сард Сирийн хямрал үүсэж, мөн оны 11-р сард уг холбоо гишүүнчлэлийг нь түр зогсоох шийдвэр гаргаж байжээ. \Б.Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе