• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Вьетнамд төсөл хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-03-08 15:00:45

Вьетнамын ерөнхий сайд Нгуен Хуан Фү 7-нд хэлэхдээ, 2017 онд Вьетнамд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

Тэрээр мөн өдөр Хануйд айлчилж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны захирал Жинь Личуньтай уулзахдаа, Вьетнамын төв банк Азийн хөрөнгө оруулалтын банкинд тусалж холбогдох үйл ажиллагааг хариуцах болно. Вьетнамд дэд бүтцийн эрэлт хэрэгцээ их байна. Вьетнамын засгийн газар Азийн хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллахыг маш чухалд үзэж, банкнаас олгож буй өртөг багатай түүнчлэн засгийн газрын баталгаа шаардагдахгүй хөнгөлөлттэй зээл нь маш чухал ач холбогдолтой гэв.

Вьетнам Азийн хөрөнгө оруулалтын банкны найдвартай түнш байж, гишүүний үүргээ хичээн хэрэгжүүлнэ гэв.

Вьетнам Азийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах үед болон хойшдын ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж буйд Жинь Личунь баярлаж буйгаа илэрхийлэв. Тэрээр, хөгжлийн асар их нөөц хүчинтэй орон болсны хувьд Вьетнамд дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Азийн хөрөнгө оруулалтын банк энэ талаар дэмжлэг үзүүлнэ гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе