• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүний эрхийг төгөлдөржүүлэх бага хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-03-09 10:03:14
НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 34-р хурал Женевт болов. Энэ удаагийн хуралд оролцсон Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн төлөөлөгчид 8-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчидтэй хамт "Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг хамт байгуулъя: Дэлхийн хүний эрхийг төгөлдөржүүлэх шинэ зам" сэдэвт бага хурал зохион байгуулав. Хятадаас хүрэлцэн ирсэн мэргэжилтэн, 20 гаруй орны засгийн газрын төлөөлөгч, засгийн газрын бус байгууллагын төлөөлөгчид уг хуралд оролцов.

Хуралд оролцсон Хятадын мэргэжилтнүүд хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын бодит өрсөлдөөн сорилт, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц дахь хүний эрхийн олон талт үзэл, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц дахь хүний эрхийн хамгаалалт, дэлхийн хүний эрхийг төгөлдөржүүлэх тухай Хятадын хувь нэмэр, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулах ба Хятадын шашны онол парактик, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын гишүүдийн хамтын хүсэл зэрэг өнцгөөс хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын ойлголтыг тус тус тодорхойлов.

2017 оны 2-р сарын 27-ноос 3-р сарын 24 болтол, Женевийн DES ордонд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 34-р хурал хуралдаж байгаа. 3-р сарын 1-нд Хятад улс 140 орны нэрийн өмнөөс "хүний эрхийг урагшлуулан хамгаалж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг хамт байгуулъя" сэдэвт хамтарсан мэдэгдэл нийтэлж, өргөн олны анхаарлыг татсан байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе